ЭЛСЭГЧ ТА БҮХЭН
  • Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын хөтөлбөр бүхий
  • Гадаадын их дээд сургуулиудтай хамтарсан “хоёр сургууль, хоёр диплом”, “3+1” солилцооны хөтөлбөрүүдтэй.
  • Төгсөгчдийн ажил эрхлэлтийн түвшин хамгийн өндөр
ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ИХ СУРГУУЛЬД УРЬЖ БАЙНА.

ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ
2015.05.11-2015.07.05-ны 22.00 цаг хүртэл явагдана.
Бүртгүүлэх

Сургуулийн тухай


35 жилийн хөгжлийн түүхтэй Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль нь хүмүүнлэгийн ба нийгмийн ухаан, байгаль хамгаалал, экологи, мэдээлэл харилцааны технологийн чиглэлээр 60 орчим мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж байна.

Манай сургууль 1979 онд үндэс сууриа тавьж, үүсэн байгуулагдсан цагаасаа хойш 19358 мэргэжилтнийг төгсгөн гаргаж, бакалавр, магистр, докторын түвшинд орос, англи, герман, франц, хятад, солонгос, япон хэлээр сургалт-судалгаа явуулдаг үндэсний хэмжээний их сургууль болон өргөжлөө.

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль нь олон улсын жишигт нийцсэн хөтөлбөрөөр сургалт, судалгаа явуулах, хамтын ажиллагаатай гадаадын их сургуулиудтай хамтран судалгааны шинэлэг төслүүд хэрэгжүүлж, Азийн бүс нутгийн улс орнуудын ижил төстэй их сургуулиудын дунд эрдэм судлалын чадавхиа дээшлүүлж, тэдгээрийн зэргэмжид хүрэхийг зорьж байна. Ази-Номхон Далайн Орнуудын Дээд Боловсролын Чанарын Сүлжээний гишүүн сургуулийн хувьд Ази болон бусад бүс нутгийн хэмжээнд дээд боловсролын болон эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг эрмэлзэж байгаа билээ.

ХИС-ийн эрдэмтэн багш, судлаачдын баг олон улсад өрсөлдөх оюуны өндөр чадвартай мэргэжилтэн бэлтгэх хүмүүнлэг үйлсийн зорилгоо биелүүлж дэлхий нийтийн хөгжлийн үйлст хувь нэмрээ оруулах эрхэм үүргээ гүнээ ухамсарлаж байна.

Ирээдүй өөд хамтдаа хөгжицгөөе!

Мэдээ мэдээлэл


МАРКЕТИНГИЙН МЕНЕЖМЕНТИЙН УЛСЫН V ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор Д.Дагвадоржийн нэрэмжит Маркетингийн менежментийн улсын V олимпиад 2015 oны  4-р сарын 12-19-ний хооронд хоёр үе шаттай зохион байгуулагдаж, Хүмүүнлэгийн 2015-05-14 09:26

ХИС-ИЙНОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА, НИЙГЭМ СУДЛАЛЫН СУРГУУЛЬ, ШУА-ИЙН ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ ХҮРЭЭЛЭНТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

ХИС-ийн ОУХНCС-ийн захирал Доктор (Ph.D) Д.Уламбаяр, ШУА-ийн ОУ-ын харилцааны хүрээлэнгийн захирал Доктор (Sc.D) Ж.Баясах нар 2015 оны 4-р сарын 09-ны өдөр 2015-05-12 07:57

ХЯТАД ХЭЛНИЙ МЭРГЭЖЛИЙН УРАЛДААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОВ.

Их, дээд сургуулиудын оюутнуудын дунд зохион байгуулагддаг Хятад хэлний “Гүүр” тэмцээнд сургуулиа төлөөлөн оролцсон 4-р курсийн оюутан Л.Түвшинзаяа 1-р байр эзэлсэн байна...

 

2015-05-12 07:56